Улаанбаатар хот орчмоор өнөөдөр өдөртөө үүлшинэ, шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7-9 хэм, бусад хэсгээр -3-5 хэм хүйтэн, өдөртөө +9+11 градус дулаан байна. Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -6-8 хэм хүйтэн, өдөртөө +8+10 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -8-10 хэм хүйтэн, өдөртөө +7+9 хэм дулаан байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 1-нд өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1 мм бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -10-15 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1+6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6+11 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор +18+23 хэм, бусад нутгаар +11+16 хэм дулаан байна.
Аравдугаар сарын 2,3-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө
Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих