Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц


10-р сарын 1
8 цаг 44 минут

     "Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь болсон. Энэ бол монголчууд Манжийн дарлалаас ангижирч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах шийдвэр гаргах үед VIII Богд Жавзандамба хутагтын айлдсан бошго үг юм. "Тусгаар тогтнохоос өөр оршихуйн үндэс алга" гэж VIII Богд Жавзандамбын айлдсан энэ үг монголчуудын оюун санаанд мөнхөрсөн үзэл санаа. Харийн дарлалын эсрэг өвдөг борхиролгүй тэмцэж ирсэн монголчуудын тусгаар тогтнолыг бататгасан нь 1961 оны аравдугаар сарын 27. НҮБ-ын гишүүн болж, тусгаар тогтносон улсын Төрийн далбаагаа мандуулах хүртэл ээдрээт замыг туулсан ард түмэн . Х.Чойбалсан Сталинд "Өвөрмонголоо авъя" гэхэд Сталин "Чан Кайши л мэднэ шүү дээ" гэсэн гэдэг. Чан Кайши... Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нэг л хүн байсан нь Чан Кайши байв. Харин тэр хүнээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан эрхэм бол Дилов хутагт Жамсранжав. Дилов хутагт, Монгол, Хятад судлаач эрдэмтэн Оуэн Латтимор нар Чан Кайшийн зөвлөхөөр 6 жил ажилласан нь Гоминьданы Хятадаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд ийн нөлөөлсөн хэрэг. Асар их зориг, золиос гарган байж Америкт хөл тавьсан Дилов хутагт Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэх үеэр нулимс унагасан нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнтэй нулимс байв. Харин эх орноо НҮБ-д гишүүнээр элсэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, НҮБ-ын индэр дээр үг хэлсэн эрхэм бол Д.Цэвэгмид. Түүний "Ухаан далай номоос эхтэй Усан далай булгаас эхтэй" хэмээх утга төгөлдөр нэртэй ном манай гэрийн номын санд байдаг байсан.

Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ PAX Mongolica буюу Монголын их амар амгаланг тунхаглаж, Монгол Улс 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор зарлалаа. PAX Mongolica буюу "Монголын их амар амгалан" нь амар амгалан, энх тайван, төвийг сахисан Монгол Улс гэх мессэжийг НҮБ-ын индрээс өгснөөс гадна өнө эртнээс улбаатай Торгоны зам, соёл, шашны эрх чөлөө, харилцаа холбоо, технологи зэргийг өргөн хүрээнд багтаасан үг юм. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ дуусахаас өмнө Монгол Улс 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшиж байгааг албан ёсоор зарласан нь түүний дипломат амбиц. НҮБ-ын гишүүн 193 орноос 130 улсын төр, засгийн тэргүүнүүд оролцсон дээрх арга хэмжээний үеэр тэрбээр Монголын амбицийг ийнхүү илэрхийлсэн хэрэг. Дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын айлчлал гэдэг дипломат нүүдэл, стратеги байдаг. Ямартай ч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө НҮБ дээр дипломат амбицтай үг хэлэв. Аюулгүйн зөвлөл бол НҮБ-ын 6 үндсэн байгууллагын нэг. Нийт 15 гишүүнтэй тус зөвлөл НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх, НҮБ-ын Хартид оруулах аливаа өөрчлөлтийг батлахын зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн нь АНУ, Хятад, ОХУ, Их Британи, Франц бол байнгын бус гишүүнээр 5 орныг 2 жилийн хугацаатай сонгодог. 2025-2026 онд Дани, Грек, Пакистан, Сомали, Панам улс сонгогдон ажиллаж буй аж.

У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монголын амбицийг илэрхийлсний дараа Ерөнхий сайд Н.Учрал Uchral Nyam-Osor Япон улсад айлчлав. Монгол, Япон улс стратегийн түнш. Такаичи Санаэ энэхүү айлчлалын үеэр Н.Учралтай стратегийн түншлэлээ улам бататгахын төлөө хундага тулгаж, "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөхөд Япон улс 150 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг цахим хуудастаа онцолжээ. Ерөнхий сайд Н.Учралын айлчлалын талаар онцлох өөр нэгэн мэдээ нь Монгол Улс 2048–2049 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Япон улсын тал дэмжсэн тухай юм. Энэ мэдээ анхаарал татав. Лавшруулан судалбал, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болохын тулд Япон болон бусад орны дэмжлэгийг авахаар идэвхтэй ажиллаад эхэлжээ. Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр тал "Тусгай стратегийн түншлэл"-ийг бэхжүүлэх асуудлаар ярилцсан нь мөн л анхаарал татах сэдэв. Дилов хутагт Жамсранжав шавьдаа "Замаасаа бүү хазайгаарай" гэж захисан гэдэг. Монгол Улс тусгаар тогтнолын замаасаа хазайлгүйгээр 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болох амбицаа илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс дэлхийн 130 оны төр засгийн тэргүүний өмнө албан ёсоор зарлалаа... PAX Mongolica

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.