ТЕГ "Хэро энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарыг үндэсний эв нэгдлийг хагалан бутаргасан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн. Мөн түүнийг "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхар дахь оффистой холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанчлан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа. Тиймээс найруулагч Б.Баатарт 2026 оны есдүгээр сарын 25-нд хилийн хориг тавьсан. Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ч шүүх өчигдөр (2026.10.01) дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Харин УИХ-ын гишүүн асан Г.Уянга өчигдөр үдэш "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхраас лаив хийж, Б.Баатарыг цагдан хорих гэж байгаа тухай мэдээллээ. Найруулагч Б.Баатар ч түүний асуултад хариулахдаа үүнийг батлав. Харин өнөөдөр найруулагч Б.Баатарын шүүх хурал 13:30 цагт болох аж. Түүнийг цагдан хорих эсэх тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих