УИХ-ын гишүүн асан Г.Уянга өчигдөр (2026.10.01) "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхраас лаив хийж, найруулагч Б.Баатарыг цагдан хорих гэж буй талаар мэдээлсэн. Б.Баатар ч үүнийг нотлон ярьсан. Харин сая УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Өнөөдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь тагнуулын 10-аад залуус машиндаа суулган авч явжээ. Түүнийг өчигдрийн иргэдийн жагсаалтыг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Жагсаалд идэвхтэй оролцсон нэг залуу "МОНГОЛ ХААН" жүжгийн брэнд логотой малгай өмссөн учир жагсаалыг Б.Баатар зохион байгуулсан байх магадлалтай гэж үзжээ. Цагийн дараа буюу өнөөдрийн 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Энэ хурал өчигдөр болох байсан ч өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм. Б.Баатар 3 цагийн дотор өмгөөлөгчтэй болж амжсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнд хилийн хориг тавьснаас "МОНГОЛ ХААН" жүжгийн Москва болон Турк, Европт тоглох олон уулзалтууд цуцлагджээ" гэж цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Д.Болд
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө
Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих