Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ


10-р сарын 2
13 цаг 04 минут

      Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2026.10.02/ хуралдаан 11 цаг 15 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-10-02 at 11.02.25.png

Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа төсвийн тодотголын төсөлд туссан арга хэмжээнүүдийг онцолж байв. Тухайлбал, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд нийт 435.0 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэл болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр тооцон шаардагдах 196.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан хэмээн танилцуулгад дурдсан байв.

photo_2026-10-02_12-11-31 (2).jpg

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх, үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 150.0 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгасныг танилцуулгад дурдсан байлаа.

Ингэснээр нэг талаас иргэд, аж ахуйн нэгжийг тарифын огцом өсөлтөөс хамгаалж, нөгөө талаас өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

photo_2026-10-02_12-11-33.jpg

Сангийн сайд танилцуулгадаа, Хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд "Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” Засгийн газрын 2026 оны 231 дүгээр тогтоолоор энэ онд 252.5 тэрбум төгрөг буюу гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, багцад хуваарилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч гэрээ байгуулаагүй 103.3 тэрбум төгрөг, худалдан авах ажиллагааны явцад бий болсон хэмнэлт 29.4 тэрбум төгрөг төсвийн хэмнэлтэд тооцогдсоноор дараа онуудад ирэх төсвийн ачааллыг 1 их наяд орчим төгрөгөөр бууруулж байна. Энэхүү төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд 9,798.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 702 төсөл, арга хэмжээнд 3,030.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр байгааг онцлон тэмдэглэв.

photo_2026-10-02_12-11-35.jpg

Цаашлаад тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалан, төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнгэ хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд төсвийн тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж буйг дурдаад энэхүү зардлын хэдэн хувийг нэг удаагийнх, хэдэн хувь нь цааш үргэлжлэх зардал эзэлж байгааг, улмаар үүний боддогын үр дүнг хэрхэн тооцсоныг лавлав.

photo_2026-10-02_12-11-34.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Төсвийн тодотголд туссан стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 150 тэрбум, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэхгүй байх хүрээнд 200 тэрбум, нийтдээ 350 тэрбум төгрөг нь нэг удаагийн шинэ чанартай арга хэмжээ эзэлж байгааг онцлоод эдгээр нь ирэх оны төсөвт ачаалал үүсгэхгүй гэлээ. Мөн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тэнцвэржүүлсэн алдагдлаа 2,3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувийн алдагдалтай байхаар тооцсон гэлээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн нараас хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.