Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв


10-р сарын 3
13 цаг 23 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

XX зууны түүхэн бүтээн байгуулалт болсон үйлдвэртэй ажил хөдөлмөр, ахуй амьдралаа холбон, нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэн, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, уурхайчдад талархал илэрхийлэв.

Ялангуяа Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, цар тахлын үед Монгол Улсын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, уур, ус, ариутгах татуурга, хог хаягдлын төлбөрийг бүрэн хариуцах онцгой даалгаврыг үйлдвэрийн хамт олон нэр төртэй биелүүлснийг онцлов.

Улсын хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмэр, цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлсэн дэмжлэг, үе үеийн уурхайчид, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж, Монгол Улсын баатар цол олгосныг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид авч, 2019 онд 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц үнэ цэнтэй шийдвэр байсныг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болсонд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны хувь нэмэр асар их байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн манай улсад айлчилж, улсын нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг хэллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100“ тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсын их сургуульд 1,355 оюутан суралцаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулсныг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан Эрдэнэт үйлдвэр өдгөө жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болж, 55 жил тогтвортой ажиллах нөөцөө олон улсын стандартаар баталгаажуулсан байна.

Мөн сүүлийн дөрвөн жилд хүдэр олборлолтоо 33, хүдэр боловсруулалтаа 19 хувиар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн онд гэхэд л 47.9 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 4.9 их наяд төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

2024 оноос хойш нийт 123 мянган тонн зэсийн баяжмал, 1080 тонн молибдены баяжмалыг биржээр арилжаад байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.