Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн явцтай танилцав.
ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон холбогдох ажилтнууд “Оюут” дэд станц, хүдэр бэлтгэлийн шугамын өргөтгөл, том бутлалтын хэсэг, өндөр даралтын булт нунтаглагчийн бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа.
Монгол Улсад анх удаа Өндөр даралтын булт нунтаглагчийн технологи нэвтрүүлэх төслийн явц 50 орчим хувьтай байна. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг материалын зардал 7 хувиар, 1 тонн хүдэр боловсруулах өртөг 6 хувиар буурна.
Мөн технологийн шинэчлэлт хийж, 51 сая.тн хүдэр илүү боловсруулж, 23.8 тэрбум ам.долларын борлуулалтын нэмэлт орлого олох бөгөөд хөрөнгө оруулалтаа 4.7 жилийн дотор нөхөх юм.
Ус хангамж, ариутгал татуургын систем, төмөр замын төслийн эхний шатыг 2025 онд дуусгасан бөгөөд цахилгаан хангамжийн дэд станцууд, цахилгаан дамжуулах агаарын шугамыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах жилийн хүчин чадлыг 8 сая тонноор нэмэгдүүлж, суурилагдсан хүчин чадлыг 40 сая тоннд хүргээд байна.
Өнгөрсөн онд 48 сая тонн хүдэр олборлож, 40 сая тонн хүдэр боловсруулсан нь үйлдвэрийн 48 жилийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Мөн борлуулалтын орлогоо 4.9 их наяд төгрөгт хүргэж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн, татвар төлөлтөөрөө улсдаа нэгдүгээрт орж байна. 2024 оноос хойш биржээр нийт 123 мянган тонн зэсийн баяжмал, 1,080 тонн молибдены баяжмал арилжжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.
Энэ хүрээнд үр болон биотехнологийн лаборатори бүхий “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийг 48.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Мөн хөрсний инновац, технологийн “Эрдэнэт төв”, мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Цагаан тоосны бүсэд 3.3 сая мод тарьж, ургуулан, “Шинэ Хархорин” хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажилд оролцож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 2,000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих