Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Кандаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч, Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны гишүүн болсон цагаас АХБ нь нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, засаглал, эрчим хүч, зам тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.
АХБ нь өнгөрсөн 35 жилд олон салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолж, талархал илэрхийллээ.
Талууд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, бүс нутгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт зэргийн талаар санал солилцов.
АХБ нь манай улсын гадаад зээл, тусламжийн нийт санхүүжилтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг, хөгжлийн хамгийн том түнш юм.
Манай улс 2024 онд Дэлхийн банкны ангиллаар “Дундаас доош орлоготой улсаас дундаас дээш орлоготой улсын ангилал”-д шилжсэн.
Бусад хөгжлийн түншээс хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдсан өнөө үед АХБ нь хөгжлийн хөрөнгө оруулалтыг урт хугацаатай, өртөг багатай эх үүсвэрээр санхүүжүүлэх гол тулгуур болж байна.
Ерөнхийлөгч Масато Канда манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих