Аравдугаар сарын 10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
Аравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь орчмоор 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
Аравдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Увсын хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, 8-нд Хөвсгөл, Хэнтийн хойд сумд, Завхан, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 9-нд Баян-Өлгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Facebook
Twitter
Youtube


Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Сэтгэгдэл бичих