“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна


10-р сарын 3
13 цаг 40 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт хивс” компанийн хамт олонтой уулзлаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хагас зуун жилийн түүхийн гэрч болсон “Эрдэнэт хивс” компани сүүлийн таван жилд 115 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ ахуй амьдралд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Тус компани жилд 1.5 сая м.кв хивс, 180 мянган м.кв барилгын дулаалгын материал, 25 мянган хос эсгий гутал, 10 мянган ширхэг эсгий гудас зэргийг үйлдвэрлэж, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт хивс” болон “Эрдэнэт кашмер” компани 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хүчин чадлаа үе шаттай нэмэн, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулжээ.

1981 онд байгуулагдсан “Эрдэнэт хивс” компани өдгөө 650 гаруй ажилтан, албан хаагчтай, олон улсын чанар, стандартыг бүрэн нэвтрүүлсэн, дэлхийн шилдэг ноосон эдлэлийн барааны тэмдэг эзэмшигч болон өргөжөөд байна.

Өнгөрсөн хугацаанд тус компани 562 сая км ноосон утас, 30 сая м.кв хивс үйлдвэрлэн, дотоодын зах зээлийн 88 хувийг дангаараа хангаж, 10 гаруй улсад 12 сая м.кв хивс экспортолжээ.

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, сорилтыг амжилттай даван туулж, 46 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөврийг боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт хивс” компанийг Алтан гадас одонгоор шагнав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо16 минут 49 секундын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана23 минут 38 секундын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ27 минут 11 секундын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ34 минут 48 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав39 минут 16 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан1 цаг 15 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.