Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа


10-р сарын 3
14 цаг 10 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Цогт хунтайжийн талбайд хүрэлцэн ирэхэд Булган цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч, Монголын ард түмний цогтой эх орончид, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эх орныхоо эрин зууны хөгжлийг түүчээлэн манлайлагч, анхдагч, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартнуудын өлгий Булган нутгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Булган аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг  онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон. Булган аймагт гэхэд 32 аж ахуйн нэгж, 63 иргэн 7.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч хүчин чадал,  бүтээгдэхүүний нэр төрөл, ажлын байраа нэмэгдүүлсэн байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь дэмжин 20 сая мод тарьж, ургуулах амлалтаа үе шаттай хэрэгжүүлж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 41 нь Булган аймгийнх юм.

Эдгээр хүүхэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв21 минут 40 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна24 минут 15 секундын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо41 минут 16 секундын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана48 минут 5 секундын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ51 минут 38 секундын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ59 минут 15 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав1 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан1 цаг 39 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.