Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав


10-р сарын 5
9 цаг 36 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Мөрөн цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар иргэдтэй хийх уулзалтыг нээж хэлэхдээ, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлийн үндсэн зорилтуудын нэг гэдгийг тодотгов.

Энэ хүрээнд байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогоо дээрх хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй уялдуулж байгааг хэллээ.

Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан нь далай ээжээ дээдэлдэг Хөвсгөлчүүд төдийгүй Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр байсныг онцлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, үе үеийн эх орончид, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартнууд төрөн гарсан, Хорьдол сарьдаг, Саяны нуруу, Бүрэнхаан уул, төрийн тахилгат Хөвсгөл нуур тэргүүтэй нутгаа сахин суугаа иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 116 сая мод тарьж, ургуулсан. Энэ бүхэнд Хөвсгөлчүүдийн оруулсан хувь нэмэр их байгааг хэлэв.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Хөвсгөл аймгийнх юм.

Эдгээр хүүхэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв18 минут 19 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна20 минут 54 секундын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо37 минут 55 секундын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана44 минут 44 секундын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ48 минут 17 секундын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ55 минут 54 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав1 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан1 цаг 36 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.