П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо


10-р сарын 5
9 цаг 58 минут

     Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо.

Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна. Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мото спортын төрөл юм. Тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьж, газрын зураг болон навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой. Түүний хувьд Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мото спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна. Энэ амжилт энд хүрээд дуусах биш харин дараагийн монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally3, Rally2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөн медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна. Монголын нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хамтдаа урагшаа. Тусалж дэмжсэн бүх албан байгуулага, хувь хүмүүс, гэр бүлдээ, найзууддаа маш их баярлалаа” хэмээн цахим хуудастаа сэтгэгдлээ бичжээ.

Тэрбээр 2026 оны “Дакар Ралли”-д амжилттай уралдсаны дараа “Ралли Рэйд” ДАШТ-ий гурван гараанд өрсөлдсөн юм. Ингэхдээ BP Rally Portugal-ын уралдаанд хүрэл, Desafío Ruta 40 хоёрдугаар гараанд түрүүлсэн бол Rally du Maroc-т мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр гурван гараанд нийт 61 оноо цуглуулан 2026 оны “Ралли Рэйд” ДАШТ-ий Rally3 ангилалд дэлхийн аварга болж байна. 

 

 

 

 

 

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ3 минут 23 секундын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв36 минут 45 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна39 минут 20 секундын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо56 минут 21 секундын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана1 цаг 4 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ1 цаг 7 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ1 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав1 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан1 цаг 54 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.