“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна


10-р сарын 5
10 цаг 15 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян орон даяар үргэлжилж байна.

Аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 42 байгууллагын 1,072 хүн найман төрлийн 3,000 мод тарилаа.

Мод тарих өдрүүдэд зориулж Ойн газар Улаанбаатар хотын есөн байршилд найман төрлийн навчит болон шилмүүст модны 400 мянган суулгацын дэмжлэг үзүүлж байна.

Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн 10 дугаар сарын 05-18-ны өдрүүдэд болно. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгууд 78, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 50, төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага 12, нийт 140 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 113.8 сая тарьц, суулгацын нөөц, 21.6 тонн үрийн нөөцийг бүрдүүлж, 1,264 ойн инженер, 6,354 ойжуулагч, техникч бэлтгэжээ.  Ойн салбарт 650 гаруй мэргэжлийн байгууллага байдгийн 43 хувь нь мод үржүүлгийн чиглэлийнх юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихын зэрэгцээ ойн санг хөнөөлт шавж, өвчлөл, доройтлоос хамгаалах ажил үргэлжилж байна. 

Энэ жил 16 аймгийн 130 гаруй сумын 2.4 сая га талбайд ойн хөнөөлт шавж тархалтын судалгаа хийхэд 256.5 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоосон. Энэ дагуу агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга болон дрон ашиглан 133.5 мянган га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 36, 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 21, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Цагаан давааны хогийн цэгийг ойжууллаа. Ингэснээр доройтсон газар нөхөн сэргэж, нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэн, хөрс, агаарын бохирдол буурч, хотын иргэдийн амьдрах орчны чанар сайжирчээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ13 минут 34 секундын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ17 минут 13 секундын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв50 минут 35 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна53 минут 10 секундын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо1 цаг 11 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана1 цаг 17 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ1 цаг 21 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ1 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2 цаг 8 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.