Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв


10-р сарын 5
10 цаг 18 минут

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 16 хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.

Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.

Энэ хугацаанд 24 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Шүүхээс хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд:

  • Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 7 байцаагчид 1 жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
  • Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнд тус бүр 1 жил 1 хоног хорих, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг оногдуулсан.

Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 18 хүнд холбогдох 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 4 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ18 минут 42 секундын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ22 минут 21 секундын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв55 минут 43 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна58 минут 18 секундын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо1 цаг 16 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана1 цаг 23 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ1 цаг 26 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ1 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав1 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2 цаг 13 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.