ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй


10-р сарын 5
14 цаг 29 минут

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээлэлд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд оролцов.   
Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сонсгол, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ургац хураалтын явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

ХХААХҮЯ АЖИЛ ХЭРЭГЧ СОНСГОЛ БОЛООСОЙ ГЭДЭГ БАЙР СУУРИНААС ХАНДСАН

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр аж ахуйн нэгжүүд болон хувь хүний нэр дурдагдсан. УИХ-ын гишүүд ч хэвлэлээр мэдээлэл өгсөн. Яамны зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Сонсголд дурдагдсан тоо, баримтыг нягталж, тодруулах бололцоо олгоё гэж бодсон. Яаманд байгаа цаасан болон цахим бүх мэдээллийг хүргүүлсэн. Ойлгомжгүй байгаа, мэдээлэл дутуу байгаа гэдэг зүйл яригдсан. Шинжээчийг яаман дээр тусгай өрөө гаргаж холбоотой мэдээлэлтэй танилцах бүх нөхцөлөөр хангасан. 18 жилийн асуудал учир нэлээд цаг хугацаа орсон гэдгийг сайд онцоллоо. 

Мөн тэрбээр ХХААХҮЯ-ны зүгээс ажил хэрэгч сонсгол болоосой гэсэн байр суурьтай байсан. Сонсголын зорилго ч, ХХААХҮЯ-ны зорилго нэг юм. Харин сайн судалгаатай байж ярьдаг, танилцуулдаг байх ёстой. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр биш. Түүн дээр бүх юм суурилж явж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлэв. ХХААХҮ-ийн салбар дээр бүтээмж буураад байна, импортын хамаарал өсөөд байна, ажиллах хүчний тоо цөөрөөд байна гэдэг асуудал яригдсан нь өрөөсгөл. Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн бүх зээл банкаар дамждаг. Хэн нэгэн сайдын гарын үсгээр зээл олгодоггүй.  “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан. Евразийн зах зээл рүү “Талын монгол” гоймон, “Тод оймс” зэрэг бүтээгдэхүүн үр дүнтэй гарч байна. Газар тариалангийн компаниуд комбайн болон бусад өртөг өндөртэй техник хэрэгслээ “Атар-4” аяны хүрээнд зээлээр авч, төлөлт нь хэвийн явж байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат онцоллоо. 

ЯМААНЫ ГОДРОН ӨВЧИН 2 АЙМГИЙН 3 СУМАНД БҮРТГЭГДЭН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНА
Ямааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.
Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллуулан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.
Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна. Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм. 

БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР МАЛ УСТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ
Хяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой. Хорио цээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл ойшоох нь хуулийн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.
Зориудаар устгасан малын нөхөн төлбөр, өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг хуульд нийцүүлэн өвчин гарах нөхцөл бүрдүүлсэн этгээд эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол устгалын нөхөн төлбөр, учруулсан хохирлыг буруутай этгээдээр хуульд заасан журмын дагуу төлүүлэх. Ингэснээр өвчний улмаас малаа устгуулсан малчин, иргэдийн хохирлыг барагдуулж, буруутай этгээдийн хариуцлагыг тодорхой болгоно. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийг шалгуулж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авна.
Малчид, мал бүхий иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, малаа бусад сүрэгт нийлүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна. Үржлийн мал худалдан авах, тээвэрлэхдээ гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг заавал шаардаж, шинэ малаа сүрэгт нийлүүлэхээс өмнө малын эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна46 минут 46 секундын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй51 минут 38 секундын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ1 цаг 1 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ1 цаг 4 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 37 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ4 цаг 27 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ4 цаг 30 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв5 цаг 4 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна5 цаг 6 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо5 цаг 23 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана5 цаг 30 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ5 цаг 34 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ5 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав5 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 21 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.