"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна


10-р сарын 5
14 цаг 34 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.05) зохион байгуулж, хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлэг “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд бүтэн өдрийн турш үргэлжилж, УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бүх яамд, төрийн захиргааны байгууллага, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл солилцлоо.

2026-10-05 13.23.44.jpg

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Засгийн газар болон Улсын Их Хуралд хүргүүлдэг төсвийн төслийн талаар мэдээлэл бэлтгэж танилцуулах удирдамжийг урьдчилан илгээсэн гэдгийг онцолсон. Иргэн төвтэй, иргэдийн оролцоог хангасан, зардлын хэмнэлттэй, бизнесийн орчинг дэмжсэн бодлогыг баримталж төсөвлөлтөө хийж байгаа талаар Сангийн яамнаас танилцууллаа.

2026-10-05 13.23.31.jpg

Харин Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр УИХ-д хүргүүлдэг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ тулгамдсан асуудлыг тусгаж, бодлогын асуудлаар шаардлага зөвлөмжөө өгч шийдвэр гаргуулж ирсэн. Хүний эрхийн асуудлаарх УИХ-ын тогтоолуудын биелэлт дундажаар 50 гаруй хувьтай байгаа нь төрийн байгууллагууд анхаарах шаардлагатайг сануулж байгаа хэрэг гэдгийг ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид илтгэв. Тэрбээр, хүний эрхэд суурилсан төсөвлөлт гэх ухагдахууныг “хүн бүрт” гэдэг өргөн агуулгаар харж, төсөвлөлтөө боловсруулахдаа нийгмийн бүх бүлэгт хүргэж чадаж байгаа эсэх шалгуураар харж, том зургаар дүрсэлж, статистикийн тоо баримтуудтай уялдуулах нь хамгийн чухал гэдгийг онцолсон. Жишээлбэл, манай улсад хүүхдийн асрамжийн төв ганцхан байдаг нь хүндрэл бэрхшээл дагуулдаг тухай дурдлаа.

2026-10-05 13.22.53.jpg

Байгууллага бүр ирэх жилийн төсөвт хүний эрхийн ямар асуудлыг шийдвэрлэхээр тусгаснаа танилцуулах хэлэлцүүлгийн үеэр төрийн зарим байгууллага хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн хариу ирүүлж, илтгэхээс татгалзсан явдал нь хүний эрхийн ойлголт, мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Мөн өмнөх жил танилцуулсан мэдээллээ давтсан зэрэг асуудал нь иргэнд үйлчлэх чиг үүргээ ухамсарлаагүй хэрэг хэмээн хэлэлцүүлгийг чиглүүлэгч Х.Баасанжаргал сануулж байлаа.

2026-10-05 13.21.04.jpg2026-10-05 13.23.52.jpg

Үдээс өмнөх хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар төсвийн төслөө танилцуулж хэлэлцүүллээ.  

2026-10-05 13.25.21.jpg2026-10-05 13.27.12.jpg2026-10-05 13.24.17.jpg

Төрийн байгууллагуудын танилцуулга, мэдээллийг хэлэлцэх үеэр Монгол Улсын нэгдсэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний үүргээ биелүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг төсвийн төсөлдөө тусгасан эсэх, хэрэгжилтийг хянах шаардлагатайг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс сануулж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал хүний эрхийн нэр томъёоноос эхлээд тодорхой болгох хэрэгтэй байна гэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөвлөлтийн талаарх Сангийн сайдын шийдвэрийг  анхан шатны байгууллагуудад таниулах, яам бүрийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан зөвлөл хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуудлыг хөндлөө. Улсын төсвийн төслийг боловсруулахдаа хүний эрхийн асуудлаар нь эрэмбэлж хэвших нь үр дүнтэй гэв.

2026-10-05 13.27.32.jpg

Түүнчлэн төрийн байгууллагууд иргэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ ухамсарлаж, хөгжлийн бодлогын наад захын стандарт, шалгуураа хангаж ажиллах учиртай. Нэн тэргүүнд иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үүрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал үдээс өмнөх хэлэлцүүлгийг тоймлохдоо дурдлаа.

Хэлэлцүүлэг үдээс хойш “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвээр яамдын төсвийн төслийн танилцуулгаар үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна47 минут 29 секундын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй52 минут 21 секундын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ1 цаг 1 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ1 цаг 5 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь1 цаг 37 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ4 цаг 27 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ4 цаг 31 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв5 цаг 4 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна5 цаг 7 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо5 цаг 24 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана5 цаг 31 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ5 цаг 34 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ5 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав5 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан6 цаг 22 минутын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.