Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ


10-р сарын 6
9 цаг 06 минут

      Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ.

Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн.

Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыг  тус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна.

Банкны хувьд мод тарих нь зөвхөн тоо нэмэгдүүлэх ажил бус, тарьсан модоо ургуулж, амьдрах чадварыг нь хангах урт хугацааны үйл явц гэж үздэг. Тиймээс тарьсан мод бүрийг хөрсөндөө бүрэн дасан зохицох хүртэл нь мэргэжлийн арчилгаа, усалгаагаар хангаж, цаашид тогтвортой ургах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилдаг.

Энэхүү зорилтын хүрээнд ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлж, салбар нэгж бүр нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон мод тарих, тарьсан модоо тогтмол арчлан ургуулах ажлыг үргэлжлүүлнэ. Мод бүр ирээдүйд бий болох ногоон орчны нэг хэсэг билээ. Өнөөдөр тарьсан мод маргаашийн цэвэр агаар, эрүүл орчин, хойч үедээ үлдээх ногоон өв болон ургана.

Тиймээс Төрийн банкны зүгээс нийт ажилтан, харилцагч, иргэд, олон нийтийг байгаль эхээ хайрлан хамгаалах, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо тогтмол арчилж, ургуулан төлжүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь13 минут 19 секундын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо16 минут 55 секундын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан24 минут 39 секундын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь55 минут 52 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 1 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ1 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан1 цаг 13 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.