Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ


10-р сарын 6
9 цаг 14 минут

      Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.05)-ийн нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах хугацаанд завсарлаад, үргэлжлэн хуралдав.

2026-10-05 17.19.46.jpg

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уншиж танилцууллаа.

2026-10-05 17.12.00.jpg2026-10-05 17.11.43.jpg

Тус Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлт, зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан юм. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаас буцаасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.

2026-10-05 17.12.28.jpg2026-10-05 17.12.24.jpg2026-10-05 17.12.16.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

2026-10-05 17.11.31.jpg

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь36 минут 12 секундын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо39 минут 48 секундын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан47 минут 32 секундын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 19 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 24 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ1 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан1 цаг 36 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.