Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо


10-р сарын 6
9 цаг 57 минут

     СТОКХОЛМ, 2026 оны аравдугаар сарын 6 /TASS/. Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болсон тухай Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо мэдээлэв.

Эрдэмтэд "гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө" энэхүү шагналыг хүртэж байна хэмээн тус хорооны шийдвэрийн үндэслэлд дурджээ.

“2026 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд тархинд мэдрэлийн эсүүд дурсамж, сэтгэл хөдлөл, зан төлөвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулах боломж олгодог оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байна. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг сувагродопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан. Ийнхүү шагналтнууд мэдрэлийн биологийн шинэ эрин үеийн суурийг тавьсан билээ" гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна. 

Тус хорооны дарга Пер Свенингссоны хэлэхдээ “Оптогенетик нь тархины бүтцийг бидний урьд өмнө зөвхөн мөрөөдөж төсөөлдөг байсан аргаар зураглан судлах боломжийг нээж байна” гэж онцолжээ.

Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах арга болох оптогенетик нь богино хугацаанд дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болж, хүний тархины талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байна.

“Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолжээ.

Карл Дайссерот 1971 онд АНУ-ын Бостон хотод төржээ. 1998 онд философийн ухааны докторын зэрэг, 2000 онд анагаах ухааны докторын зэрэгтэй бөгөөд хоёуланг нь АНУ-ын Стэнфордын их сургуульд хамгаалсан байна. Тэрбээр Хьюзийн Анагаах ухааны хүрээлэн болон Стэнфордын их сургуулийн био инженерчлэл, сэтгэцийн эмгэг судлал, зан үйлийн шинжлэх ухааны профессороор ажиллдаг байна.

Петер Хегеманн 1954 онд Германы Мюнстер хотод төрсөн байна. Берлиний Хумбольдтын их сургуулийн нейробиологийн ахлах профессор тэрбээр 1984 онд Германы Мартинсрид хот дахь Макс Планкийн нэрэмжит Биохимийн хүрээлэнд докторын диссертаци хамгаалжээ. 

Георг Нагель 1953 онд Германы Вайнгартен хотод төржээ. 1988 онд Франкфуртын их сургуульд докторын диссертаци хамгаалжээ. Тэрбээр Вюрцбургийн их сургуулийн молекулын ургамлын физиологи, биофизикийн тэнхимийн молекулын ургамлын физиологийн профессороор ажилладаг байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв28 минут 51 секундын өмнөДэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь1 цаг 17 минутын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо1 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан1 цаг 28 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 59 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ2 цаг 4 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ2 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан2 цаг 16 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.