Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь


10-р сарын 6
10 цаг 01 минут

       Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Рио Тинто нь арбитрын шүүхийн маргаанд ялагдав. Энэ тухайд ОХУ-ын “Коммерсант” сонинд 2026 оны 09 сарын 26-нд нийтэлсэнийг толилуулъя.

Оросын “Русал” компани нь уул уурхайн олборлогч групп болох Рио Тинтогоос хохирлыг барагдуулахад 1,278 тэрбум ам.долларыг гаргуулах, зэсийн Оюутолгой ордын оператор болох Монголын Oyu Tolgoi LLC-ийн 66 хувийг шилжүүлж авах нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийг 2026 оны 9 сарын 7-ны өдөр Баруун хойд тойргийн Арбитрын шүүх хаалттай горимоор хэлэлцсэн байна.

Калининград мужийн Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан тул “Русал”-ын нэхэмжлэлийг хангав гэж тодорхойлолтод өгүүлжээ. Рио Тинтогийн бүтцийн компани болох RTA Holdco Australia 5 Pty Ltd нь шийдвэрийг зөвшөөрөхгүй тул зохих шатанд давж заалдана гэв. Тус компани нь шүүхийг хөрөнгийн болон процессийн эрх зүйн хэм хэмжээг буруу ашигласан, нөхцөл байдал болон нотлох баримт зөрчилтэй гэж үзээдөөр бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байна. 

“Русал” болон Рио Тинтогийн энэхүү маргаан нь австралийн Queensland Alumina Limited (QAL; энд гуравдагч тал гэж оролцож байгаа) компанитай холбоотой билээ. Энэхүү компани нь Гладстон дахь хөнгөн цагаант шорооны заводыг удирддаг юм. Энэ компанийн 80 хувийг Рион Тинто, 20 хувийг “Русал” зэмшдэг. 2022 оны 4-р сард хориг арга хэмжээтэй холбоотойгоор QAL нь “Русал”-ын боловсруулах эрхийг зогсоож, энэхүү төслөөс хассан байна. “Русал” нь хөнгөн цагаант шороо нийлүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр QAL-ыг австралийн шүүхэд өгсөн боловч ялагджээ. 2025 оны 4-р сард “Русал” нь Рио Тинтог Калининград мужийн Арбитрын шүүхэд өгсөнөөр өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.

Оюутолгой-Нэг тэрбум тонн хүдрийн нөөц бүхий, дэлхийд дөрөвт орох том уурхай юм. Rio Tinto Oyu Tolgoi Netherlands B.V. и THR Oyu Tolgoi Ltd нь 66 хувийг, Монгол Улс 34 хувийг нь эзэмшдэг. Financial Times-д бичсэнээс үзвэл нийт төслийн үнэ 18 тэрбум ам.доллар аж. 2028-2036 онд тус орд газрын олборлолтын дундаж хэмжээ нь жилд 500 мянган тонн зэс байх бол гэж Рио Тинто мэдээлж байв. Бидний таамагласанчлан “Русал” нь Оюутолгойн операторын 66 хувийг нэхэмжлэх магадлалтай юм.

Баруун хойд тойргийн Арбитрын шүүхийн материалаас үзэхэд, “Русал” нь нэхэмжлэлийн эрхээ шилжүүлсэн бололтой: Есдүгээр сарын 15-нд “Селена-М” хувьцаат нийгэмлэгийн эрх шилжүүлэн авсан тухай мэдэгдлийг шүүх хүлээн авсан ба аравдугаар сарын 6-нд хэлэлцэхээр товложээ. “Селена-М” нь 2025 оны арваннэгдүгээр сард Москва мужид байгуулагдсан ба хувьцаа эзэмшигчид нь хэн хэн болох нь тодорхойгүй, компанийн захирал нь Наталья Ожимкова. “Селена-М” сайтан дээр асуудалтай активууд, өр зээлийн нэхэмжлэл, дампуурал, өрийн бүтцийн өөрчлөлт болон нэхэмжлэлийн эрх бүхий гэрээнүүд гэсэн хүрээнд хуулийн болон хямралын эсрэг цогц үйлчилгээ үзүүлдэг гэсэн байна.

“Русал”-ын хэвлэлийн алба нь удтал зөвлөлдсөний эцэст “Коммерсантад” ийн мэдээлэв: Оюутолгойн 66 хувийг нэхсэн нэхэмжлэлийг шүүх хангасан нь Рио Тинто энэхүү шийдвэрийг Монголд биелүүлэхдээ өөрийн эзэмшлийн хамаарах хувийг зарж борлуулаад, олсон орлогоо шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг барагдуулахад шилжүүлнэ гэсэн үг юм гэв. Үүнээс өөр тайлбарыг тус компани одоохондоо өгөөгүй байна.

2024 онд Австралийн шүүхүүд нь “Русал”-ын нэхэмжлэлийн хариуд Rio Tinto, QAL хоёр нь олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ажилласныг тогтоосон гэж Рио Тинто мэдэгдэв. “Оросын шүүхүүдэд өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлгүүд нь энэхүү асуудлыг дахин эргэн авч үзэх гэсэн оролдлого бөгөөд Рио Тинто өөрийн эрхээ хамгаалсаар байх болно” гэлээ.

Дээрхий асуудлаарх байр сууриа “Селена-М”, ч Монголын тал ч илэрхийлсэнгүй.

Pen & Paper-ын өмгөөлөгч Денис Драгуновын үзэж байгаагаар нэхэмжлэгч тал нь гадаадын эрх зүйн хүрээнд шийдвэрийг биелүүлэх, мөн түүнчлэн хориг арга хэмжээтэй холбоотой хязгаарлалтуудын улмаас процесст өөр этгээдийг оруулж ирж байгаа аж. “Яковлев болон түншүүд”-ын түнш Алина Тарасова харилцан буулт хийх тухай яригдаж байж болохыг онцолжээ. Үүний боломжит шалтгаан нь одоо тодорхой хэмжээний мөнгийг аваад, шинэ зээлдэгчид цаашдын нэхэмжлэлийн зардлууд болон эрсдлийг үүрүүлэх явдал байх гэж таав. “Гадаадын хөрөнгөтэй холбоотой шийдвэрийн хэрэгжилт нь олон жил шаардаж болзошгүй” гэж тэр нэмж хэлэв.              

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь “Селена-М”-д 1,278 тэрбум ам.долларыг гаргуулж авах, Oyu Tolgoi LLC-ийн 66 хүртэл хувийг эзэмшихээр хандах боломжийг олгоно гэж ”Ляпунов Терехин болон түншүүд”-ийн Анастасия Ляпунова тайлбарлалаа. Түүний үзэж байгаагаар бол Монголын компанид хувь эзэмших эрх зүйн үндэс бол байгаа аж. 1999 онд байгуулсан Орос-Монголын хоорондын харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд иргэний хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг харилцан зөвшөөрөх болон хэрэгжүүлэх тухай тусгасан. Гэхдээ Монголын шүүх нь Монголын талын мэдээллийн хангалтыг болон хариуцагч талуудын эрхийн хангалтыг шалгах ёстой. Оюутолгойн хувьцааны тохироо нь гуравдагч этгээдэд хувьцааг шилжүүлэхийн өмнө адил нөхцөлөөр бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгох үүрэгтэйг тусгасан байдаг ба энэ механизмыг нэхэмжлэхтэй холбох, эсэхийг Монголын шүүх тогтооно гэж Ляпунова нэмж хэллээ.

Монголын төслөөс хувь эзэмших асуудалд улс төрийн саад хориг үүсэж болзошгүй тул асуудлыг улс хоорондын түвшинд шийдэх байх гэж Денис Драгунов өгүүлэв. Анастасия Ляпунова болохоор шүүхийн шийдвэр, мөн хувь эзэмших нэхэмжлэл нь мөнгөн тооцоо хийх эсвэл өөр хөрөнгийг шилжүүлж авах, Рио Тинтотой тохиролцоонд хүрэх хэлэлцээрийн гол хөшүүрэг болно гэж үзвэл илүү бодитой гэжээ.

Т.ОЮУ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв28 минутын өмнөДэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь1 цаг 16 минутын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо1 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан1 цаг 27 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 58 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ2 цаг 3 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ2 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан2 цаг 15 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.