Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв


10-р сарын 6
10 цаг 48 минут

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2026.10.05) "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлгийг үдээс хойш “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвээр үргэлжлүүлэн явууллаа.
2026-10-05 13.23.26.jpg

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, бүх яамд 2027 оны төсвийн төсөлдөө хүний эрхийн үүднээс ямар асуудал тусгаснаа илтгэж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд тэдгээрт асуулт тавьж, хэлэлцүүлснээрээ онцлогтой байлаа. Төсвийн тэгш хуваарилалт нь хүн бүрт ижил хэмжээний хөрөнгө хуваарилах бус, хүн бүрийн онцлог, хэрэгцээ, нөхцөл байдал, эрсдэл, хүртээмжийн ялгааг харгалзан эрхээ бодитоор эдлэхэд чиглэх ёстойг хүний эрхийн үндэсний байгууллагаас хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхэд суурилсан төсөвлөлтийн гол шаардлага нь ижил зүйлийг ижил хэмжээтэй өгөхөөс илүүтэй, ялгаатай хэрэгцээнд ялгаатай түвшний дэмжлэг үзүүлэх асуудал гэсэн юм.

2026-10-05 13.27.06.jpg

Хүний эрхийн дэд хорооны зүгээс төсөв хомс байх нь зөвхөн үйлчилгээний чанарт бус, хүний эрхийн хэрэгжилтэд шууд нөлөөлдөг. Төсөвт тусгаагүй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй учраас татвар, төсвийн бодлого нь нийгэмд шударга ёс, тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Төсвийн шийдвэр бүр нь хэний эрхийг хамгаалах, хэний хэрэгцээг хангах, хэнийг орхигдуулах эрсдэлтэйг, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн үндсэн асуултуудад хариулт өгөхөд оршдог. Товчхондоо төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэсэн үзэл, хандлагаар асуудалд хандаж, төсвийн төслөө боловсруулах шаардлагатайг хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл анхаарууллаа.

2026-10-05 13.23.58.jpg2026-10-05 13.26.54.jpg

Яам бүр өөр өөрийн төсвийн төслөө танилцуулахдаа хүний эрхийн үүднээс ямар асуудлыг тусгаснаа онцолж, мэдээлэл өглөө. Салбар бүрийн хүний эрхэд хамаарах онцлог зүйлсээ тодруулах нь чухал байгааг мөнгөн дүн болгоны өмнө хүнээ бодсон шийдвэр байх ёстойг, тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэхээс урьтаж хүний эрхийн шалгуураар хэлэлцүүлж занших, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бодлогын зангилаа болохын хувьд идэвхтэй оролцох, хариуцлагатай хандах хэрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос тэмдэглэв.

2026-10-05 13.21.30.jpg2026-10-05 13.22.12.jpg

Хуулийн байгууллагуудтай хамааралтай хөндөгдсөн хүний эрхийн зөрчил, кэйсүүдийг таслан зогсоох, цөөрүүлэхэд ойлголтын зөрүү асар их байгаа тул цаашид хамтран ажиллах шаардлагатай гэж дүгнэв. Ирэх долоо хоногийн лхагва гарагт хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын мэдээллийг сонсохоор төлөвлөснөөр хэлэлцүүлэг өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв1 цаг 10 минутын өмнөДэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь1 цаг 58 минутын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо2 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан2 цаг 9 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь2 цаг 40 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ2 цаг 45 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ2 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан2 цаг 57 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.