ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ


10-р сарын 6
17 цаг 06 минут

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаан 11.29 цагт 65.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, П.Наранбаяр нарын УИХ-ын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, Х.Ганхуяг нарын УИХ-ын 10 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Б.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын 4 гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Б.Уянга нарын УИХ-ын 3 гишүүнээс 2026 оны 09 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, С.Цэнгүүн нарын УИХ-ын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

5.jpg

Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1,7 тэрбум төгрөгийн орлого олно гээд төлөвлөж. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2,4 тэрбумын орлого олдог байсан бол одоо 1,7 болж буурсан байна. Тийм атлаа төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд 119.8 тэрбум төгрөгөөр бусдаас объект түрээслэх юм байна. Бид өөрийн хөрөнгөө өөрөө ашиглаж болдоггүй юм уу. Төр өөрөө хөрөнгөө метр квадратыг нь 50 мянгаар түрээслүүлдэг, өөрөө түрээслэхээрээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ хэмээн асуусан.

6.jpg7.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны 1 сараас эхлэн нэгтгэн 17 болгоод оффис түрээсийн зардлыг бууруулаад явж байгаа хэмээсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн байна. Засгийн газар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг нь шалгаад Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн судалгааны хүрээнд өнгөрсөн долдугаар сард 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээстэй нь ИНЕГ, шүүхийн байрууд байна. Мөн гадаад улсад суугаа манай ЭСЯ, консулын газруудын байр юм. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байгаа гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн гэсэн хариулт өгсөн.

8.jpg

УИХ-ын гишүүн Ц.Туваан, ирэх онд төсөвт байгууллагын албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хэрхэн нэмэгдэхийг тодруулсан. Мөн сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан юм.

9.jpg

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгасан. Учир нь 2026 оны төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдүүлэхээр тусгасантай холбоотой. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2027 оны 01 дүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр тусгасан гэлээ.

3.jpg

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар, Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтдээ 3 мянган санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад техникийн баталгаажуулалтыг хийгээд дуусаж байна гэсэн хариулт өгсөн.

4.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ц.Туваан С.Зулпхар нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ1 цаг 4 минутын өмнөДүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо1 цаг 9 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа4 цаг 11 минутын өмнөДуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ5 цаг 22 минутын өмнөТөсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв7 цаг 22 минутын өмнөДэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь8 цаг 9 минутын өмнөАнагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо8 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан8 цаг 21 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь8 цаг 52 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ8 цаг 56 минутын өмнөТөрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ9 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан9 цаг 8 минутын өмнөШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.