Азийн спортын XX наадам Япон улсын Айчи муж, Нагояа хотноо амжилттай зохион байгуулагдаж, 45 Үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө “Imagine One Asia” уриан дор 16 хоногийн хугацаанд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 улс орны баг тамирчдаас 27 дугаар байрт жагслаа.
Медалиас илүүтэйгээр тамирчин бүрийн гаргасан хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, ялалтын төлөөх тэмцэл, эх орныхоо далбааг өндөрт өргөх чин хүсэл энэ удаагийн Азийн наадмын үнэ цэнэ байлаа.
Спортод амжилт гаргахын төлөөх замнал зөвхөн тамирчны хөдөлмөрөөр хэмжигдэхгүй. Тэдний ард дасгалжуулагчид, эмч, багийн хамт олон, гэр бүл, дэмжигчдийн итгэл найдвар, нөр их хөдөлмөр бий.
Монголынхоо нэрийг өндөрт өргөж, тивийн их наадмын дэвжээнд хүч чадал, ур чадвараа сорьсон нийт тамирчид, дасгалжуулагчид, багийн хамт олондоо баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Facebook
Twitter
Youtube


П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа
Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

Сэтгэгдэл бичих