Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно


10-р сарын 7
9 цаг 20 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин, мөн ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан /2026.10.06/ шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. 2026 оны есдүгээр сард Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Энэ сарын 05-ны байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн. 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Малыг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байгаа гэлээ.

Өвчний тархалтыг зогсоох, бусад аймаг суманд тархахаас сэргийлэхийн тулд мөшгөн тандалт, лабораторийн оношилгоог эрчимжүүлэх, тархалтын хүрээг бүрэн тогтоох, нөөц санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, Биокомбинатад ямааны годрон өвчний вакцин гаргаж авахад 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болжээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Эрхүү мужид 200 гаруй хүнийг тусгаарласан. Казахстан, Узбекистан зэрэг улс хилийн хорио цээр, лабораторийн хяналтаа эрс сайжруулж байна. Улсын онцгой комисс төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллаж байна гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох ёстой. Годрон өвчний вакцин үйлдвэрлэх санхүүжилт болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлэх ёстой гэв.

Ерөнхий сайд шуурхай хурлын үеэр албаныханд дараах чиглэлийг өглөө. Үүнд:

1. “Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;

2. Годрон өвчнийг тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд нь үржлийн мал импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэх, импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт байгаа эсэхэд холбогдох хяналт шалгалтыг яаралтай явуулах, дүнг танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нарт;

3. Удам гарваль, гарал үүсэл тодорхойгүй үржлийн малыг малчдад худалдан борлуулсан буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;

4. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор зориудаар устгасан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр төлүүлж, малчдыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;

5. Годрон өвчний сэжигтэй үржлийн хээлтүүлэгч нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршлын мөшгөн тандалтыг бүрэн дуусгаж, эрсдэлтэй сүргийг лабораторийн шинжилгээнд хамруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нарт;

6. “Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 01-ний 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, 21 аймаг, нийслэлд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангуулж, нөөцийг бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

7. Арилжааны банкны шаардлага хангахгүй хувийн хэвшлийн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-аас санхүүжүүлэх талаар мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад;

8. Хил орчмын бүс нутагт зэрлэг амьтны тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, мал эмнэлгийн байгууллагыг бодит мэдээллээр хангах, улсын хилээр нэвтэрч байгаа хүн, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгаж, халдваргүйтгэлийг зааврын дагуу иж бүрэн хэрэгжүүлэхийг хилийн бүсийн аймгуудын Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт;

9. Мал хээлтүүлгийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хээлтүүлэгч малыг өвчний эрсдэлтэй бүс нутгаас худалдан авахгүй байх, сэжиг илэрсэн нөхцөлд тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээллийг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдэд тогтмол хүргэж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

10. Гаалийн ерөнхий газрын “Гаалийн төв лаборатори”, Мал эмнэлгийн ерөнхий газрын “Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, Стандарт, хэмжил зүйн газрын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, хариу арга хэмжээ шуурхай авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярт;

11. Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын махны дотоодын үйлдвэрлэлийн тоон мэдээллийг нэгтгэж, мэдээллийн зөрүүгээ арилгахыг тус тус чиглэл болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ47 минут 14 секундын өмнөУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан52 минут 43 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно56 минут 54 секундын өмнөАйчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ1 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 26 минутын өмнөТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.