ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ


10-р сарын 7
9 цаг 30 минут

       Хөрш улс болох ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандаж, албан ёсны мэдээлэл хүсэхэд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба уг үйл явдалтай холбогдуулан хянан шалгалт хийж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй тухай мэдээллийг цахим шуудангаар ирүүллээ.

ОХУ-ын РИА Новости мэдээллийн агентлагийн 2026 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нийтлэлд дараах мэдээллийг дурдсан байна.
Үүнд:
 • ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй болохыг мэдээлсэн.
• Хяналт, шалгалтын дүнд ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборантын эрхэлж байсан ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд өвчтөнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан байна.
• Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутагт эрүүл ахуй-халдвар судлалын нөхцөл байдал тайван байна.
• "Биоаюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласан комиссын дүгнэлтэд үндэслэн “Эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон" гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна.

Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан А/218/134 дүгээр тушаалын дагуу эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна.
Эрсдэл бага байгаа хэдий ч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл хүргүүллээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд:
ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд албан ёсны мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлын тандалт хийх,олон улсын хэмжээнд мэдээлэгдэж буй халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн үйл явдал, болзошгүй эрсдэлийн талаарх мэдээлэлд өдөр тутам цахим тандалт хийж, холбогдох байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах.


Гаалийн ерөнхий газарт:
Хилийн нэвтрэх цэгүүдийн хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангах,салбар хоорондын мэдээлэл солилцоог тогтмолжуулж ажиллах.
 Мөн Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хилийн эрүүл мэндийн тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна.
 
Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол үнэлж, ОХУ-ын уг тохиолдолтой холбоотой баталгаатай, албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэн ажиллана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ50 минут 30 секундын өмнөУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан55 минут 59 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно1 цаг 1 минутын өмнөАйчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ1 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 29 минутын өмнөТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь10 сар 5. 13:45Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ10 сар 5. 10:55Алба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ10 сар 5. 10:51Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.