Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо, 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн малын тэжээл, 27.6 мянган га-гаас 14.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.
Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал тариалж, нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байна.
52.6 мянган тонн улаанбуудайны нөөц бүрдүүлжээ
Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга, судалгааг авч, хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгын 21,500, түр ажилчин 393, нийт 25,324 хүн ургац хураалтад оролцож байна.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.

Facebook
Twitter
Youtube


ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Архангай аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих