Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ


10-р сарын 7
17 цаг 03 минут

       Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ 

Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

Хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо. Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувийн өсөлттэй байна. 2026 оны улсын төсөвт төлөвлөсөн экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сард 100 хувь хангагдлаа.  

сонин mn

Уул уурхайн экспортын биет хэмжээ нь жилийн төлөвлөгөөнөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байна. Экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна. Уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өслөө. Тухайлбал, 2026 оны эхний есөн сарын байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар тус тус өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ.

сонин mn

3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо

Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолоор 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 0 (тэг) хувиар тогтоолоо. 

сонин mn

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдэээмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байна. Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ.

2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.

Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 01-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281895 хүүхэд хамрагдана. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна. 

сонин mn

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах нэг тэрбум таван зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Энэ зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцжээ. Санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.

сонин mn

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2007 онд батлагдсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрсэн. Энэ хуулийг зөвхөн ерөнхий чиг үүрэг тодорхойлсон бус, төлөвлөлт, хадгалалт, сэлгэлт, санхүүжилт гэсэн бүх шатанд үйл явц, стандарт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан, шинжлэх ухааны тооцоололд суурилсан, гамшгийн үед шуурхай ажиллах чадвартай “Процессын хууль” болгон шинэчлэх нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэдгийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. 

"Хөвсгөл дулааны станц"-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Хөвсгөл аймгийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-ийн их засвар болон бусад хойшлуулшгүй ажилд шаардлагатай гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 

"Хөвсгөл дулааны станц" 55 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар 4000 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна. Тус аймагт өвөлжилт хүндрэх, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК санхүүгийн хүндрэлээс шалтгаалан засвар, шинэчлэлийг хугацаанд нь хийж чадахгуй болох, өвлийн их ачааллын үед шугам, сүлжээ, тоног төхөөрөмж доголдох эрсдэл үүсэхээр байгаа тул эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэхүү санхүүжилтийг шийдвэрлэжээ. 

сонин mn

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан Сөүл хотод энэ сарын 29-31-нд болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг хэлэлцээд баталлаа. Тус хуралдаан нь Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын "Стратегийн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Хуралдаанаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар санал солилцоно. Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. 

Товч мэдээ

·Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт бодлогын хэрэгжилтийг шуурхай уялдуулах, эдийн засгийн гадаад цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, реформын хэрэгжилтэд салбар хоорондын зохицуулалт хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож шуурхай арга хэмжээ авах чиг үүргийг дэд сайдын түвшинд бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томиллоо.

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв39 минут 17 секундын өмнө3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо41 минут 43 секундын өмнөТөрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ48 минут 26 секундын өмнөШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ52 минут 20 секундын өмнөЭкспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ1 цаг 1 минутын өмнөНөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 8 минутын өмнөҮр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна5 цаг 59 минутын өмнөХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол6 цаг 56 минутын өмнөОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ8 цаг 35 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан8 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно8 цаг 45 минутын өмнөАйчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ8 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 13 минутын өмнөТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.