Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ


10-р сарын 7
17 цаг 12 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.

Тэрбээр “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний дотор халх, дөрвөд, баяд, захчин, хотон, урианхай, торгууд, казах, үзэмчин ястны төлөөллийн  хамт мод тарилаа.

Төрт ёсны ариун гал голомт, дэлхийн соёлын үнэт өв Орхоны хөндийд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн бүх хүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Өнөөдөр тарьж, суулгаж буй мод бүр Хархорум хотын мандал бадрал, Монгол Улсын тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийн бат бэх үндэс суурь болон ургах болно гэдгийг онцоллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарьж, ургуулах бус, цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх цогц санаачилга болон хөгжиж байгааг тэмдэглэв.

Цаашид шинжлэх ухаан, инновац, шинэ технологид тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн хамтын оролцоог өргөжүүлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын нэгэн гол тулгуур болон үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Хотын ногоон байгууламж бий болгох хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулахаар төлөвлөсөн юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, Зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк, санхүү, ойн болон модны салбарын байгууллагууд 900 мянган мод тарьж, арчилж хамгаалж байна.

500 мянган хүн ам оршин суух Шинэ Хархорум хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж байх юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, уул уурхай, банк, санхүүгийн салбар, иргэд хамтран 140 сая мод тарьж, ургуулан, 147 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв48 минут 58 секундын өмнө3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо51 минут 24 секундын өмнөТөрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ58 минут 7 секундын өмнөШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ1 цаг 3 минутын өмнөЭкспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ1 цаг 11 минутын өмнөНөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 18 минутын өмнөҮр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна6 цаг 8 минутын өмнөХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол7 цаг 6 минутын өмнөОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ8 цаг 45 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан8 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно8 цаг 54 минутын өмнөАйчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ9 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 22 минутын өмнөТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ10 сар 5. 14:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.