Төрийн банк харилцагчдадаа эрүүл мэндийн гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн эрүүл мэндийн хуримтлал үүсгэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.
Тус багц бүтээгдэхүүний харилцагч болсноор Төрийн банктай хамтран ажилладаг Монгол Улсын 20, Бүгд Найрамдах Солонгос Улсын 70 гаруй, Бүгд Найрамдах Турк Улсын 2, нийт 100 орчим эрүүл мэндийн байгууллагаас 5-20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.
Төрийн банк нь харилцагчдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын нүдний нарийн мэргэжлийн “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл иргэн” багцын харилцагчид тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ үйлчилгээний төрлөөс хамаарч 40 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдлээ.
“Gangnam Brand Eye Clinic” нь Сөүл хотын Ганнам дүүрэг дэх үндсэн эмнэлгээс гадна Инчон хотод салбартай, нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага юм.
Мөн тус эмнэлэг нь Олон улсын үйлчлүүлэгчдэд зориулан англи, япон, хятад болон монгол хэлний орчуулагчтай тул Монгол харилцагчид ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр, тав тухтай орчинд эмчилгээ, үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.
Төрийн банк цаашид харилцагчдынхаа эрүүл мэнд, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүний хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ
Хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна
Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих