Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв


10-р сарын 7
17 цаг 25 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулах, төслүүдийг төлөвлөлтөөс эхлээд өмчид бүртгээд ашиглах хүртэлх нэгдсэн удирдлага болон ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.

Монгол Улсад 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байгааг З.Мэндсайхан сайд дурдаад энэ эргээд төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, барилга байгууламж, дэд бүтэц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж саарч, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах сөрөг үр дагаварт хүргэж байна гэлээ.

viber_image_2026-10-07_14-44-47-396.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ олон жил дамнаж хугацаандаа ашиглалтад ордоггүй, тэр хэрээр үнэ өртөг өсдөг, чанаргүй баригддаг, гүйцэтгэлийн хяналт тааруу байна гэх зэргээр хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал гэдгийг дурдаад, цаг үеэ олсон чухал шаардлагатай хуулийн төсөл боловсруулсан байна гэлээ. Мөн цаашлаад төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг давхардалгүй, харилцан уялдаатай, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах, ач холбогдлын эрэмбэ, үнэлгээнд үндэслэдэг, шаардлагагүй тохиолдолд гадаад зээлийн эх үүсвэр ашиглахгүй байх, төсөл, арга хэмжээг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүжилт, зарцуулалт, бүртгэл, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

viber_image_2026-10-07_14-44-48-918.jpg

Иймд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Найман бүлэг, 63 зүйлтэй хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт өртөг болон хэрэгжих хугацаанаас хамааран тав ангилж, төслийн төрөл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үе шат, хориглох зүйлийг тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний зориулалт, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах, гадаад зээл, тусламжийн төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх зохицуулалт болон төслийн ашиглалт, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, улмаар төслийг үнэлж, эрэмбэлэн улс, орон нутгийн төсөвт тусгах зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагааг хангасан, төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналтын асуудлыг хуульчлан зохицуулсан төдийгүй төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт, төсөвт өртгийн өөрчлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагналт, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тус тус тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын ил тод, нээлттэй байдал, цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж удирдах, улмаар олон нийтийн оролцоог хангах талаарх зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй!11 минут 4 секундын өмнөТөсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 16 минутын өмнө3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо1 цаг 19 минутын өмнөТөрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ1 цаг 26 минутын өмнөШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ1 цаг 30 минутын өмнөЭкспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ1 цаг 38 минутын өмнөНөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 45 минутын өмнөҮр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна6 цаг 35 минутын өмнөХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол7 цаг 33 минутын өмнөОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ9 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан9 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно9 цаг 21 минутын өмнөАйчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ9 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 49 минутын өмнөТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.