
Монголын нийгэм, эдийн засагт тогтолцооны шинэчлэл хийх зорилго бүхий "Нэг Монгол" үндэсний хөдөлгөөнийг "Реформ” клуб, "Нэг Монгол" ТББ болон бусад байгууллага хамтран эхлүүллээ. Авлига, хулгайтай эвлэрэхгүйгээр шударга ёсны төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлтэй 1000 орчим дэмжигч оролцсон "Нэг Монгол" уулзалт өнөөдөр (2026.10.07) болов. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд асан Г.Занданшатар оролцож залуустай санал бодлоо хуваалцсан юм. Тэрбээр уулзалтад оролцсон тухай сэтгэгдлээ "Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй. Энэ бол ганц хүний байр суурь биш. Өнөөдөр уулзсан 1000 орчим иргэний дунд ч энэ итгэл үнэмшил хүчтэй байгааг мэдэрлээ. Монголын төрд шударга ёс тогтоох, хууль хүн бүрд ижил үйлчилдэг болгох, хариуцлагыг бодитоор нэхдэг тогтолцоог бий болгохын төлөө бидэнд хийх ажил их байна. Шударга ёсны төлөө хамтдаа зогсоно. Зөв зүйл дээрээ хамтдаа нэгдэнэ. Үүнийг нэг хүн дангаараа хийхгүй. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их байна" хэмээн цахим хуудастаа бичив. "Нэг Монгол" уулзалтад оролцсон залуус эдийн засгийн өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэхээ больж, улс оронд авлига, хулгай гаарч буй талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мөн улс төр, нийгэмд бугшсан үзэгдлүүдийн гол учир шалтгаантай тэмцэж, хямралаас гарах арга замын талаар ярилцсан аж. “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөний тухайд, тодорхой субъекттэй тэмцэх бус, асуудал үүсгэж буй тогтолцоо, дүрэм, журмыг өөрчилж, хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байгаа бөгөөд иргэд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, залуусаа сонсож шийдвэр гаргах түвшинд шахаж ажиллах талаар санал нэгджээ.





Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ
3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

Сэтгэгдэл бичих