Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ


10-р сарын 8
9 цаг 10 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.

Тэрбээр тус суманд хэрэгжиж байгаа 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт-ын 100МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур байгуулах төслийн явцтай танилцлаа.

Өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бүтээн байгуулалт 45 хувьтай байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад ялсан “Монхорус интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх бөгөөд хуримтлуур нь ачааллын хэлбэлзэл, оргил хэрэглээг тогтвортой байлгаж, улмаар шинээр байгуулах Хархорум хотын цахилгаан хангамжийн нэг эх үүсвэр болох юм.

Тухайлбал, жилд 80 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн хэрэглээг найдвартай хангаж, өртөг бууруулах, импортыг орлоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн сүлжээнд саатал, гэмтэл гарах үед 3 цаг үндсэн хэрэглэгчдээ хангах батарей хураагууртай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, эрчим хүч бол улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа гэж үздэгээ хэлж, станцыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулахыг захилаа.

Цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхийн тулд улсын хэмжээнд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодотгов.

Манай улс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгааг 30 хувьд хүргэх зорилт тавьсан.

Уул уурхай, үйлдвэрлэл, хот байгуулалтын хөгжлийн өсөлтийг эрчим хүчний салбар бүрэн гүйцэж чаддаггүй. Өвлийн оргил ачааллын үед гэхэд л тодорхой хэсгийг импортоор хангадаг энэ үед таван аймагт байгуулах нарны цахилгаан станц, батерей хуримтлуур чухал ач холбогдолтойг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлэв. 

Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр, аж ахуйн нэгжүүдэд түшиглэн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас гадна Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дундговь аймгийн Сайнцагаан, Булган аймгийн Орхон, Хэнтий аймгийн Хэрлэн суманд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуур байгуулах шийдвэр гаргасан. 

Эдгээр бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны 12 дугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад шаардлага хангасан дотоод, гадаадын 19 оролцогч  өрсөлдсөнөөс:

  • Хэнтий аймгийн Хэрлэн суманд “Ар Жей И Монголиа” ХХК, “Runxin Capital Holdings Co.,Ltd” компани,
  • Дундговь аймгийн Сайнцагаан суманд “Смарт начурал энержи” компани,
  • Булган аймгийн Орхон суманд “Магнус сентурион констракшн-Zhejiang Chint New Energy Devolepment Co.,Ltd” компаний түншлэл,
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд “Алхана трэйд” ХХК хамгийн бага үнийн санал өгөн ялжээ.

Дээрх таван аймагт нийт 220 МВт нарны цахилгаан станц, 135 МВт-ын 440 МВт цаг бүхий батерей хураагуур ашиглалтад орно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан25 минут 31 секундын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ1 цаг 13 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ1 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.