Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Бурхантын хошуу, Баянголын Дуган хийдийн орчимд баавгай айлын гэр рүү дайрч нэг хүнийг барьж, нэг хүнийг гэмтээсэн.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр"Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-ны шилжих шөнө 01.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн Бурхантын ам гэдэг газар баавгай суурин айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу очиход тус хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлд баавгай орж, 40 гаруй насны эмэгтэй нүүрэн хэсэгтээ самардуулж гэмтсэн. Харин 55 орчим насны эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Одоогоор эмэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмэгтэй нь гэрээс гарч зугтсан бол эрэгтэйн цогцсыг гэрийнх нь ойролцоогоос олж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
Энэ оны байдлаар Байгаль орчны газарт баавгай үзэгдсэн, хүн рүү дайрсан гэх 597 тохиолдол бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газартай хамтарч тухайн баавгайг олж тогтоох эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна” гэв.
Facebook
Twitter
Youtube


Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан
Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно

Сэтгэгдэл бичих