Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ


10-р сарын 8
10 цаг 41 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК, холбогдох бусад байгууллага хамтран “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд усны эко системийг  сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байна.

Тухайлбал, 1956 онд Хархорин суманд баригдсан ч ашиглахаа болиод удсан  17 км усалгааны суваг, шуудууг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ.  

Ингэснээр 80 га талбайд сэргэсэн нуурын ус сувгаар дамжин Хөгшин Орхон голд, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон голд эргэж цутгах юм байна.

“Нуур сэргэсэн нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилтод манай улс хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл. Мал, амьтан, нүүдлийн шувуу олноор цуглах гээд экосистем бүрдэж байна. Цаашид дээрх гол, нуурын байгалийн урсацыг сэргээж, орчныг нь иж бүрэн тохижуулна. Хэлтгийн цагаан нуур нь Шинэ Хархорум хотын усан хангамжид чухал нөлөө үзүүлнэ” гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

Тохижилт, нөхөн сэргээлт нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадаргын усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хангах зорилттой уялдаж байна.

Усны нөөцийн зөвлөл шинэ Хархорум хотын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийг тогтоох хайгуулын судалгааны дүнг үндэслэн газрын доорх усны ордын нөөцийг 25 жилийн хугацаатайг өнгөрсөн жил баталсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өмнө нь “Цэнхэр алт” үндэсний хоёр чуулган зохион байгуулсан.

Чуулганаар “Нэг нуур-Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалга гаргасныг орон даяар хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаагийн нэг жишээ нь “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан45 минут 29 секундын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ1 цаг 10 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна1 цаг 18 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан1 цаг 54 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ2 цаг 41 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ2 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 54 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.