Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ


10-р сарын 8
12 цаг 54 минут

    ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 28 настай лаборант нас барсантай холбоотой тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл аравдугаар сарын 2-ноос ОХУ болон дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсантай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөжээ. Хэрэв тухайн бүс нутагт зорчих үед таны биеийн байдал эвгүйрэх, эсхүл хэвийн бус болох тохиолдолд байгаа газраа үлдэж, хамгийн ойролцоох эрүүл мэндийн байгууллагад 103 болон 112 дугаарын утсанд дуудлага өгч, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой аж.

Иргэд ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын аль нэгэнтэй дараах шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтойг сэрэмжүүлэгт дурджээ.

Москва хот

Холбогдох газар: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Холбоо барих: +7 495 690 67 92, moscow@mfa.gov.mn

ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48, mongolconsul@gmail.com

Кызыл хот

Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар

+7 3942220430, Kyzyl@mfa.gov.mn

Эрхүү хот

Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар

+7(395) 2342145, irkutsk@mfa.gov.mn

Улаан-Үд хот

Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар

+7 (3012) 22-04-99, ulan-ude@mfa.gov.mn хаягаар холбоо барина. 

2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байгаа юм. Ингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоногоос илүүгүй байна гэж тусгажээ. Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.

Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан сараас дээш хугацаатай байх шаардлагатай. ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтлах ёстойг сэрэмжлүүлэгт дурдсан байна. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ13 минут 46 секундын өмнөМ.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана20 минут 35 секундын өмнөС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна26 минут 22 секундын өмнөГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ34 минут 21 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав40 минут 28 секундын өмнөМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ1 цаг 15 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна1 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан3 цаг 4 минутын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ3 цаг 28 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна3 цаг 35 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан4 цаг 11 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ4 цаг 58 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ5 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.