Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав


10-р сарын 8
13 цаг 28 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа.

Хүн төрөлхтний соёлын үнэт өв Орхоны хөндий, Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын ариун гал голомтыг сахин суугаа Хархорин сумын иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч хэлэв.

Хархорум хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилгатай оролцож буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, түүний дотор Хархорин сумынханд талархал илэрхийллээ.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэргийн талаар танилцуулав.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсан хамтын хичээл зүтгэлийн үр дүн байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 хүнсний үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсныг дурдав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.

Мөн орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалав.

Хархорин сумын төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, идэвхтэй оролцож байгааг Засаг дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Тухайлбал, 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 мянга орчим мод тарьж, ургуулсан байна. Мөн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барьж, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байгаа зэргийг танилцуулав.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасны дагуу бүтээн байгуулалт нь ид өрнөж байгаад Хархорин сумын иргэд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ41 минут 7 секундын өмнөМ.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана47 минут 56 секундын өмнөС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна53 минут 43 секундын өмнөГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав1 цаг 8 минутын өмнөМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ1 цаг 42 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна1 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан3 цаг 31 минутын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ3 цаг 55 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна4 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан4 цаг 39 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ5 цаг 26 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ5 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 39 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.