С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна


10-р сарын 8
13 цаг 42 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авч, эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байна. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангилалыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцож, байр сууриа илэрхийллээ

viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ53 минут 15 секундын өмнөМ.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана1 цаг 1 минутын өмнөС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна1 цаг 6 минутын өмнөГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ1 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав1 цаг 20 минутын өмнөМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ1 цаг 54 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна2 цаг 2 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан3 цаг 43 минутын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ4 цаг 7 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна4 цаг 15 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан4 цаг 51 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ5 цаг 38 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ5 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 51 минутын өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.