Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав


10-р сарын 8
19 цаг 44 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж, Монгол Улсын гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг онцлов. Мөн гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.долларт хүрсэн талаар мэдээллээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрүүд Өвөрхангай аймагт хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. 

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймгийн 50 гаруй хүнсний үйлдвэр нийт 5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Мөн аймгийн ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд 9000 тонн ноос, 500 тонн ноолуур угааж, 600 мянган богийн арьс, 62 мянган үхрийн шир боловсруулан дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлжээ. Аймгийн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2022 онд 25 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 28 тэрбум төгрөгийг давж, өссөн үзүүлэлттэй байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд дөрвөн сая гаруй мод тарьж, суурин газрын ногоон байгууламжийн талбайг 225 га-д хүргэж, 22 мод үржүүлгийн газарт долоон сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна.

Мөн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгаас 14 улсад 40 орчим оюутан суралцаж, дэлхийн түвшний мэргэжил, боловсрол эзэмшин, зарим нь сургуулиа төгсөөд эх орондоо ирж, орон нутагтаа ажиллаж байгааг онцоллоо.

Тус аймаг хүн амын тоогоор улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд нийт 40600 хүүхэд, 18-39 насны 34620 залуус, 14400 ахмад амьдарч байна. Нийт хүн амын 70 орчим хувийг хөдөлмөрийн насны иргэд эзэлдэг. 

Аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх орон, газар нутаг, үндэс угсаагаа хамгаалах, үндэстэн, ястны эв нэгдлийг бэхжүүлэх, төрт ёс, өв уламжлал, зан заншлаа дээдлэх бодлого, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой59 минут 32 секундын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 16 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа1 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан1 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.