2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа


10-р сарын 10
10 цаг 29 минут

     Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.09/ долоон цаг 27 минутын турш завсарлагагүй үргэлжилж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

2026-10-09 19.15.54.jpg

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлж байгаа онцлогтой.

2026-10-09 18.10.32.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг дэмжсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Түвшин нар асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй байгааг, 24 дэх удаагаа өөрчлөх гэж буйд анхаарах асуудлыг гишүүд хөндөж байлаа. Тэд мөн томоохон орд газруудаас хамааралтай сангуудын төсвийн зарцуулалтыг тайлагнаж чадахгүй байгааг шүүмжилсэн.

Парламентаас төсөвтэй холбоотой шийдвэр гаргахдаа уян хатан бодлого, зарчмыг баримтлах нь өгөөжтэй талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулахдаа тодотгов.

2026-10-09 19.15.59.jpg

Ийн хэлэлцээд санал хураалтыг түр хойшлуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

2026-10-09 19.16.46.jpg

Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Оюутолгойн ногдол ашгийг 17 жилийн дараа амаргүй замыг туулж, ард түмэндээ авчирч буйг, Онтре ХХК нь Оюутолгойн бүлэг ордын 34 хувийг эзэлдэг учраас лицензтэй холбоотой ойлголтын зөрүүг Засгийн газар арилгах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал илэрхийлж тодруулав. Оны эцэст татвартай холбоотой асуудлыг цэгцлэх боломжтой, үүнд эргэлзэх асуудалгүй талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

2026-10-09 19.17.10.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт манай улсын зээлжих зэрэглэл “ВВ- тогтвортой” гэж үнэлэгдсэн талаар чуулганы индэр дээрээс мэдээлэв.

2026-10-09 19.17.25.jpg

Төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-10-09 19.15.45.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Төслийг хэлэлцэхийг 79 гишүүн буюу 69.9 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 70 гишүүн дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн найман хуулийн болон нэг журмын төслийг мөн дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

2026-10-09 19.17.16.jpg

Төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй гурван санал Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасныг санал хураалтаар шийдвэрлэлээ.

2026-10-09 19.17.53.jpg

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын саналыг өмнөх нэгдсэн хуралдаанаар дэмжсэн боловч Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжигдээгүйг тайлбарлаж, дэмжиж өгөхийг хүсэв. Тэрбээр, 6.1.3 дахь заалт буюу Засгийн газраас өргөн барьсан хувилбарт тухайн жилийн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт эсвэл, өмнөх дараалсан 12 жилийн дундаж өсөлт гэсэн хоёр үзүүлэлтийн аль ихээр нь хязгаарлахаар тусгажээ. Төсөв хэлэлцэх үед эдийн засгийн өсөлт эцсийн үр дүнгээр бус төсөөллийн байдаг тул ингэж шийдвэрлэвэл төсвийн зарлага ихэснэ. Харин төсвийн зарлагын өсөлтийг ДНБ-ий өсөлтийн дунджаар хязгаарласнаар илүү тогтвортой, тооцоолох боломжтой дүрэм бий болно гэв. Ингээд санал хураахад гишүүдийн олонх түүнийг саналыг дэмжив.

2026-10-09 19.17.30.jpg2026-10-09 19.17.58.jpg

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүлсэн.

Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2026-10-09 19.18.12.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Б.Заяабал нэгдсэн хуралдаанд илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, төсвийн урсгал зардлыг дэмжиж байгаа шигээ хөрөнгө оруулалтын асуудлыг бодлогоор дэмжих, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, үдийн хоол хөтөлбөрийг бүх сурагчдад ялгаваргүй олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ирэх сараас суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын зарим хэсгийнх нь цалин нэмэгдэж байгааг дэмжиж, Хэмнэлтийн хуулийн хэрэгжилт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгөний бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг багасгах зэрэг асуудлыг хөндсөн.

2026-10-09 19.18.34.jpg

Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Сангийн сайд З.Мэндсайхан нар хариулсан.

2026-10-09 19.19.17.jpg

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв.

2026-10-09 19.19.21.jpg

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар төслийг хэлэлцүүлсэн талаарх Байнгын хороодын хамтарсан санал, дүгнэлтийг танилцуулсан. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг хамгаалах бодлогын хүрээнд стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхээр Засгийн газар төсөлдөө тусгаад байгаа. Дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, тамхины хяналтын хуулийг эцэслэн батлах асуудлыг хөндөв. Мөн УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, малын арьс, шир, түүхий эдийг үнэгүйдүүлэн хаяхаас сэргийлж, бодлогоор дэмжих, нефтийн үйлдвэр барих ажлын явцыг, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, малчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг тусгасан эсэхийг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, төсвийг хөгжлийн бодлого, улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн байх асуудлаар тодрууллаа. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд нэгбүрчлэн хариулж, тайлбар хийв. УИХ-ын дарга С.Бямбацогт, төсвийн хуулиудыг хэлэлцэж батлахдаа гишүүд асуудалд ул суурьтай хандах учиртайг сануулж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төслийг хэлэлцэх үе шат бүрээр дүгнэлт гаргавал илүү үр дүнтэй талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, мөнгөний бодлогыг уян хатан болгосноор зээлийн хүүг бууруулах боломжтойг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дахин тодруулж, байр суурь илэрхийлсэн.

Ийнхүү төсвийн тодотголын хуулийн төслийг хэлэлцээд, тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-10-09 19.16.33.jpg2026-10-09 19.18.40.jpg

Баталсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 6 минутын өмнөӨнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана1 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.