Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нар Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Аруша хотноо 2026 оны 10 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны Ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо.
“Бүгдэд тэгш боломж олгох, итгэлцэл болон хүртээмжтэй байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлж, олон нийтийн чадавхыг нэмэгдүүлэх нь” гэсэн Ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн дор чуулсан энэхүү арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Аруша хотын олон улсын хурлын төвд албан ёсоор нээлтээ хийж парламентын ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх асуудлаар санал бодол, туршлагаа солилцох боломжийг дэлхийн 130 улсын 700 гаруй парламентын гишүүдэд олголоо.

ОУПХ-ны Ассамблейн чуулган нь улс орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ардчилсан засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чухал индэр байсаар ирсэн.
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг чуулганы үеэр өөрийн удирддаг (ОУПХ)-ны Парламенчдын хүний эрхийн хорооны хуралдаан удирдан, улмаар Холбооны Гүйцэтгэх хороонд тайлагнасан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Ашигт малтмалын сэдвээрх салбар хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр уригдан оролцов.
Гадаад хамтын ажиллагааны газар
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ

Сэтгэгдэл бичих