Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 11-ний 20 цагаас 10-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. 11-12-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумд, Өвөрхангайн хойд, Хэнтийн өмнөд, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас, 12-нд Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -9…-14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…+6 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө
Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа
Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд
Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих