Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.09


10-р сарын 10
8 цаг 52 минут

      Даваа 2026.10.05

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмж болон Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

1TBX.jpg

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

1Helltsleg.jpg

Мягмар 2026.10.06

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэв.

2HamtBX.jpg

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн дөрөв дэх, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

2TBX.jpg

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

2TBBX.jpg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

2XZBX.jpg

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

2XXNBBX.jpg

Лхагва 2026.10.07

Монгол Улсын Засгийн газраас Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай болон Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

3TosolUrgun.jpg

Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар автомашины албан татвар, автозам ашигласны төлбөрийг бууруулах, НӨАТ-ын 2.0 хувийн буцаан олголтыг 8.0 хувь болгон нэмэгдүүлэх, мөн орон нутгийн болон улсын чанартай автозамын хураамжийг нэмсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлуудаар иргэдээс гаргасан нийтийн цахим өргөдлүүдийг хэлэлцэв.

3HamtBX.jpg

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

3BOXXAABX.jpg

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар мөнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

3OB'X.jpg

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа.

3Sonsgol.jpg

Пүрэв 2026.10.08

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтож, тогтоол гаргалаа.

4chuulgan.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

4Ayulgui.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн Монголбанкны Ерөнхийлөгчид хандаж тавьсан инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариу болон Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.

4EZBX.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд боловсруулж, танилцуулахыг чиглэл болголоо.

4SZX.jpg

Улсын Их Хурлын дарга 389 тоот захирамж гаргаж, “Эко өрх”-ийн бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

4EcoOrkh.jpg

Баасан 2026.10.09

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийн дэмжих тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, түүнтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэв.

5chuulgan3.jpg5chuulgan2.jpg5chuulgan.jpg

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд ХБНГУ-ын Ландэсбаушпар, Шпаркассэ банкуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, иргэдийг орон сууцжуулах асуудлаар санал солилцлоо.

5meeting1.jpg5meeting2.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд13 минут 11 секундын өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг1 цаг 23 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа1 цаг 40 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа1 цаг 44 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно1 цаг 58 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.