УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа


10-р сарын 12
9 цаг 10 минут

     Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна.

1.jpg

"Дулаанбаатар" аяны ээлжит уулзалт өнөөдөр (2026.10.10) Сонгинохайрхан дүүрэгт болж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц нар оролцон иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

8.jpg

Уулзалтын үеэр гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж болон цэвэр, бохир усны бие даасан шийдлүүдийг танилцуулж, эдгээр технологид зориулсан хөнгөлөлттэй "Ногоон зээл"-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Гэр хорооллын иргэд өдөрт 4-6 цагийг гал түлэх, ус зөөхөд зарцуулж байна.

7.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ: "Гэр хорооллын иргэд өдөрт дунджаар 4-6 цагийг гал түлэх, мод хагалах, ус зөөх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулж байна. Үүнийг шийдвэрлэснээр илүү их цагийг сурч боловсрох, ажиллах, гэр бүлдээ зарцуулах боломж нээгдэнэ. Иргэд заавал орон сууц хүлээхгүйгээр утаа, ил жорлонгүйгээр, тав тухтай буюу хашаандаа сайхан амьдрах боломжийг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор бүтээх нь бидний үндсэн зорилго юм" гэлээ.

5.jpg

Түүнчлэн, сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрөөс утаатай тэмцэх нэрийн дор зуух, нүүрс тарааж их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч бодитой үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь төр дангаараа бүхнийг шийдэх гэж оролдсонд оршиж байсан гэдгийг онцлов.

9.jpg

Цоорхой хувинг усаар дүүргэж болдоггүйтэй адил дулаалгагүй байшинг халаах боломжгүй

Дулаалга хийгээгүй гэр, амины сууцыг хичнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь "цоорхой хувинг усаар дүүргэх"-тэй яг ижил бөгөөд хамаг дулаанаа гадагш нь алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг уулзалтын үеэр онцгойлон санууллаа. Тиймээс утаагүй, эко өрх болох хамгийн эхний бөгөөд ухаалаг алхам бол гэр, байшингаа дулаалах юм.

10.jpg

Өнөөдөр хувийн хэвшлийн зүгээс гэр болон амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг иргэдэд санал болгож байна. Гэр, сууцыг стандартын дагуу маш сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хүртэл хэмнэх бүрэн боломжтой бөгөөд үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нь нүүрс худалдан авах өртгөөс ч бага тусдагийг онцоллоо.

Мөн “Дулаан шийдэл II” болон “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын нийт үнийн дүнгийн 50-60 хувийн санхүүжилтийг төслөөс буцалтгүйгээр гаргаж өгдөг нь иргэдэд очиж буй маш том давуу тал, бодит дэмжлэг болж байна. Одоогийн байдлаар эдгээр төслийн тусламжтайгаар нийслэл болон орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг амжилттай нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ бодитоор бууруулан, дотоод орчны агаарын чанараа сайжруулж чаджээ.

2.jpg

Харин уулзалтын үеэр иргэдийн зүгээс тоног төхөөрөмжийн үнэ өндөр, дахин төлөвлөлт удаашралтай байгаа зэрэг асуудлыг хөндөж, Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа тухай шүүмжлэл хэлэв. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудал орхигдож, дахин төлөвлөлтийн ажил гацаж, удаашралтай байгааг хөндлөө. Түүнчлэн зах зээл дээр хувийн хэвшлийнхэн чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодог асуудлыг хөндөн асуулт тавьсан юм.

12.jpg

Эдгээр асуулттай холбогдуулан Ажлын хэсгээс дараах тайлбарыг өгөв. Иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах өндөр зардлыг нэг дор гаргах боломж хомс байдаг. Тиймээс арилжааны банкуудтай хамтарсан "Ногоон зээл"-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдээ хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах буюу иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэлээ. Мөн тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ мэдэгдэв.

11.jpg

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлага, бодит үр дүнг иргэдэд түгээн сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд18 минут 2 секундын өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг1 цаг 28 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо1 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа1 цаг 45 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа1 цаг 49 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ1 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно2 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.