Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо


10-р сарын 12
9 цаг 24 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч, бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон болон оролцсон байгууллага, инженер, техникийн ажилтан, бүтээн байгуулагч нарт төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Өргөн цар хүрээтэй инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьж, бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоосныг онцоллоо.

Төмөр зам нь Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот болон шинэ суурьшлын бүс бий болох, хурдтай өсөн нэмэгдэж буй экспорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, тээврийн хэрэгцээг тогтвортой хангах, хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв.

Цаашид хэвийн, найдвартай ажиллагааг нь хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын уян хатан бодлого тогтоох, логистикийн зардлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа гаргасан санаачилга, бодлогын дэмжлэг өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцлов.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн III зэрэглэлийн төмөр зам 127 км урт, дэлгэмэл урт нь 177 км. 3 зөрлөг, 4 өртөөтэй.

Найман байршилд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж барьсан байна. Үүнээс Туул гол дээгүүр 20 тулгуур, 38 дам нуруутай, 476 метр гүүр барьсан нь манай улсын хамгийн урт гүүр болжээ. Мөн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт гүүр барьсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Гүүрнээс гадна ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьжээ. 

Төмөр зам эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм.

Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна.

Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар буурна гэсэн тооцоолол гарчээ.

Мөн өнөөдрөөс 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй боллоо.

Төмөр замын 87.8 дугаар км-т олон төрлийн ачаа тээврийн, 102 дугаар км-т аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөсөн байна.

Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ачаа тээврийн 13 терминалыг үе шаттай нүүлгэн шилжүүлж, газрыг нь нийтийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Энэ төмөр зам Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн тээвэр логистик, худалдаа, үйлдвэрлэл, чөлөөт бүс, дагуул хот хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ.

Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 гаруй инженер, техникийн ажилтан, түүний дотор орон нутгийн 1,000 гаруй хүн оролцож, 1,500 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд1 цаг 22 минутын өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг2 цаг 32 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо2 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа2 цаг 49 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа2 цаг 53 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ2 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно3 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.