Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ


10-р сарын 12
16 цаг 55 минут

     Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,254 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,660 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 894 хэрэг шинээр нээж, 400 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 81, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Авлигын эсрэг 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн талаар

- С.А нь өөртөө хэрэглэх зорилгоор 2025 оны 8 дугаар сард ... аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан;

- Б.Б нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан;

- Ө.Ө нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс шингэн хэлбэртэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

- О.Э, М.Б, А.Б, Г.Ү нар нь бүлэглэн 2026 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "өвс" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыын агууламжтай, олсны төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Д нь 2026 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар дээрх бодисыг 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Play Time" шоу арга хэмжээний үеэр өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.Х нь 2023 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас худалдан авч, улмаар гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- О.Г нь 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирэхдээ "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор тээшиндээ нууж, улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар Э.Т А.Ц, Д.А нарт худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 дах хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд; 

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар:

Х.А, Ч.Б, Б.З нар нь бүлэглэн ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг нь далимдуулан ажил хийх нэрээр хуурч, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн, 2025 оны 8 дугаар сард бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна49 минут 36 секундын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ57 минут 59 секундын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ1 цаг 2 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна1 цаг 4 минутын өмнөБишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ1 цаг 10 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 14 минутын өмнөЭнэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана1 цаг 18 минутын өмнөС.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал5 цаг 8 минутын өмнөАИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ5 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв5 цаг 20 минутын өмнөКувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд7 цаг 33 минутын өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг8 цаг 43 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо8 цаг 45 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа8 цаг 59 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа9 цаг 3 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ9 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно9 цаг 18 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.