БИШКЕК, 2026 оны аравдугаар сарын 12 /Кабар/. “Бишкек Арена” цэнгэлдэх хүрээлэнд Шакирагийн концертыг зохион байгуулснаар Киргизийн эдийн засагт 30 сая долларын орлого орох боломжтой гэж тус улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх агентлагийн захирал Эдуард Кубатов мэдэгдлээ.
Түүний ярьснаар, концертыг 60 мянга орчим хүн үзэхээс 30 мянга нь гадаадын зочид байна. Хамгийн багаар бодоход, гадаадын жуулчин бүр тасалбар, зочид буудал, унаа зэрэгт ойролцоогоор 940 доллар зарцуулна гэж тооцжээ. "Шакирагийн концертыг үзэх 30 мянган жуулчин ганцхан өдрийн дотор 30 орчим сая доллар зарцуулна гэж төсөөл дөө. Энэ бол манай улсын эдийн засагт орж буй бодитой хувь нэмэр" гэж Кубатов ярилаа.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Бишкек Арена” нь уралдаан тэмцээн зохион байгуулдаг төдийгүй соёл урлагийн, угсаатны соёлын, хөгжмийн наадмууд, дэлхийн урлагийн оддын тоглолтуудыг хүлээн авдаг төв болох боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Э.Кубатов төслийг хэрэгжүүлсэн төрийн тэргүүн Садыр Жапаров болон түүний багийнханд талархал илэрхийлээд, ийм талбар бий болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломжуудыг нээж байна гэлээ.
Түүний тооцоолсноор, “Бишкек Арена”-д жилд 15-20 томоохон наадам, тоглолтуудыг зохион байгуулах аваас 5-7 жилийн дотор өртгөө нөхөж, цаашдаа улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах ажээ.
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана

Сэтгэгдэл бичих