Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ


10-р сарын 12
17 цаг 11 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.

Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.

Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.

Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, “Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.

Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна1 цаг 17 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ1 цаг 26 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ1 цаг 30 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна1 цаг 32 минутын өмнөБишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ1 цаг 37 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 42 минутын өмнөЭнэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана1 цаг 45 минутын өмнөС.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал5 цаг 35 минутын өмнөАИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ5 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв5 цаг 48 минутын өмнөКувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд8 цагийн өмнөЦагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг9 цаг 10 минутын өмнөБагахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо9 цаг 12 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа9 цаг 27 минутын өмнөДорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа9 цаг 31 минутын өмнөГаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ9 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно9 цаг 45 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.