Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа


10-р сарын 13
9 цаг 10 минут

        Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкуртын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр /2026.10.12/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурттай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Өнгөрсөн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлалын давтамж хадгалагдсаар ирснийг тэмдэглэв.

845942017_1601192415385927_2992232340349991887_n.jpg

Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэгийг тэрбээр онцлоод, Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын зүгээс Монгол, Турк хоёр улсын парламентын Тамгын газар хооронд байгуулсан 2009 оны Хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх санал гаргасанд талархал илэрхийллээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, хоёр орны олон зуун жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцааг онцолж, Турк Улсын гадаад бодлогод Монгол Улстай явуулж буй гуравдагч хөршийн бодлого чухал байр суурьтайг дурдлаа. Энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэгийг тэрбээр тодотгосон.

844863180_1601192475385921_7661276190948216236_n.jpg

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулсан. Улсын Их Хурал түүхэндээ анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлэгч орнуудын нэг болж байгааг тэрбээр тэмдэглээд, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн бөгөөд Олон улсын парламентын холбооны Эмэгтэй парламентчдын товчооны Дэд дарга Фатма Өнжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газар парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох шинэчлэлийг 2019 оноос хойш тууштай хэрэгжүүлж байгааг дуулгаад, энэ хүрээнд Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын сайн туршлагаас суралцах сонирхолтой байна хэмээсэн. Мөн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, парламентын судалгаа, хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, парламентын хяналт, иргэдийн оролцоо, нээлттэй болон цахим парламентын чиглэлээр туршлага солилцохын чухлыг уулзалтын үеэр онцолсон юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, Парламент хоорондын харилцаанд Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, харилцан туршлага, мэдээлэл солилцох явдал нэн чухал хэмээгээд, цаашид хүний нөөц, цахимжуулалт гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ.

1791814483691035.jpg

Уулзалтын дараа Хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр талууд Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хүрээнд болон хамтын ажиллагааны протоколын дагуу Монгол, Туркийн парламентын Тамгын газар хоорондын харилцааг идэвхжүүлж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо4 минут 11 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав8 минут 35 секундын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа14 минут 46 секундын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо17 минут 44 секундын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа1 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 16 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ10 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно10 сар 12. 8:52УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.