УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


10-р сарын 13
9 цаг 59 минут

       Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2026.10.12/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын төлөөлөгч, БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны орон тооны гишүүн Ли Юйпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн БХАТИХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд дэлхийн улс орнуудын парламентын хамтын ажиллагаанд шинэ түншлэлийг бий болгоход энэхүү чуулга уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг онцлон тэмдэглэлээ.

photo_2026-10-12_18-18-56.jpg

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үргэлжлүүлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр энэ удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлтийг 40 хувьд хүргэнэ. Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийг хэлэлцэн баталж байна гэлээ.

photo_2026-10-12_18-18-56 (3).jpg

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын төлөөлөгч, БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны орон тооны гишүүн Ли Юйпин Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.

photo_2026-10-12_18-18-55 (2).jpg

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгааг тэмдэглээд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохирсон ажлуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.

photo_2026-10-12_18-18-56 (4).jpg

Талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох уулзалт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ39 минут 29 секундын өмнө“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо43 минут 50 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав48 минут 14 секундын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа54 минут 25 секундын өмнөБ.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо57 минут 23 секундын өмнөХамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөОй, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49Кувейт, Катар, Бахрейн улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа иргэдийн анхааралд10 сар 12. 10:36Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг10 сар 12. 9:26Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо10 сар 12. 9:24УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа10 сар 12. 9:10Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:06Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ10 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно10 сар 12. 8:52УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.10.05-10.0910 сар 10. 8:52Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.